Олон улсын Монгол судлалын бага хурал Вашингтон хотод эхлэв

img

“Чингис хаан-850 жилийн өв” сэдэвт олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний VI бага хурал өнөөдөр Вашингтон хотод эхэлжээ. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, АНУ дахь Монголын соёлын төв, Монгол Улсын Батлан хамгаалах судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа энэхүү бага хуралд Монгол судлал, тэр дундаа Чингис хааны судлалын чиглэлээр судалгаа хийн олон арван бүтээл туурвисан Монгол, АНУ, Канад, Турк, ХБНГУ, Израиль, Казахстан зэрэг орны 30 гаруй нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм. Эрдэм шинжилгээний хурал хоёр өдөр үргэлжлэх аж. Мөн энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны яам, МОНЦАМЭ агентлагийн хамтран бэлтгэсэн “Монгол орон фото зурганд” сэдэвт үзэсгэлэн Монгол Улсаас Вашингтон хотод суугаа Элчин сайдын яаманд нээгджээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bi:
Oros, german, japan zereg ornuudad iim hural bas hiih heregtei !
2012-05-04