
Манай бөхчүүд 6000 гаруйлаа цуглаж, барилдсаны дүнд Гиннесийн номд бичигдэх эрхээ авахын өмнөхөн Энэтхэгийн 100 настай өвгөн бас тэрхүү номд багтахаар уралдааны замд гарчээ.
Өвгөн Фаужа Сингх өнгөрсөн есдүгээр сарын 16-нд Канадын Торонто хотноо болсон нийтийн марафонд хурд хүчээ гайхуулахаар шийдэж, уралдаанд оролцжээ.
42 километр 195 метр урт замыг туулахын тулд өндөр настай тамирчин найман цаг зарцуулсан байна.
Тэрээр 89 настайдаа анх удаа марафонд оролцсноосоо хойш байнга уралдах болсон аж. 2003 онд Торонтод 90-ээс дээш настнуудын уралдааныг зарлахад түрүүлж, мөн Гиннесийн номд бичигдээд амжсан юм байна.
Фаужа Сингх одоо Лондоны олимпийн бамбарыг залах гүйлтэд оролцохоор бие бэлдэж байгаа гэнэ. Өмнө нь Афины олимпийн бамбарыг залахын өмнөх гүйлтэд тэрээр мөн оролцож байжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ