Венесуэлд нэг литр шатахуун 0.02 долларийн үнэтэй байна

img

Венесуэлд дэлхийн хамгийн хямд буюу нэг литр шатахуун 0.02 доллар буюу Монголоор 30 төгрөгний үнэтэй байна. Учир нь Венесуэлийн засгийн газар жилд 15 орчим тэрбум долларын татаас өгч нефтийн бүтээгдэхүүнийг хямд байлгаж байна. Дэлхий дээр хамгийн хямд шатахуун хаана байдаг вэ? АНУ-уу? Иран уу? Саудын Араб уу? Тэгвэл Венесуэлд 10 галлон буюу ойролцоогоор 40 литр шатахуун авахад 4 Венесуэл булевар буюу нэг долларын үнэтэй байна. Өөрөөр хэлбэл 1 литрт шатахуун  0.02 доллар юм. Жийп машин 80 орчим литрийн шатахууны банктай гэвэл 2 доллар буюу ойролцоогоор 2600 төгрөгөөр банкаа дүүргэж болох нь байна. Газрын тосоор баян орон ингэхээс ч яахав гэж бодож болох юм. Венесуэл улсын засгийн газар нефтийн бүтээгдэхүүнд хамгийн их татаас өгч дэлхий дээр хамгийн хямд шатахуун хэрэглэж байна. Тиймээс Венесуэлчүүдийн хувьд шатахуун хэмнэх, цахилгаан хөдөлгүүртэй машин унах, эсвэл агаарын бохирдлыг бууруулахын тулд байгалийн хийгээр ажилладаг автомашин хэрэглэх гэсэн ойлголт байхгүй. Гэсэн ч Венесуэлийн ард иргэд хямд шатахуунд сэтгэл ханахгүй байна. Тэд шатахууны үнэ болон бусад өргөн хэрэглээний бараа өсч байгаад сэтгэл дундуур байна. Учир нь Венесуэлд шатахууны үнээс хамааралгүйгээр амьдралын өртөг өндөр, инфляц өссөөр байгаа юм. Та 2 доллар төлөөд машиныхаа банкийг дүүргэж болно. Эсвэл нэг ширхэг шоколад авч худалдан авч болно. Бензин хямд байдаг учир хэрэглэгчид шатахуун түгээгүүрийн ажилчдад гарын мөнгө өгдөг. Гэхдээ зарим учир мэдэх хүмүүс шатахуун хэт хямд байх нь эдийн засагт сөрөг талтай гэж үзэж байна. Учир нь мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар Венесуэл улс нефтийн бүтээгдэхүүний татаасанд улсаас жилд 12-15 тэрбум доллар зарцуулдаг байна. Венесуэл улсад нефть олборлолтоос олох ашиг гэж байхгүй. Шатахуунд улсаас татаас өгч хямд байлгаж байгаа нь ард иргэдэд сайхан зүйл боловч улс орны эдийн засагт тийм ч таатай зүйл биш гэж эдийн засагчид үзэж байна. Ерөнхийлөгч Уго Чавесын 21-р зууны шинэ социализмыг цогцлоох их үйлсийн үр дүнд Венесуэлийн ард иргэд дэлхий дээр хамгийн хямд шатахуун хэрэглэж байна. Н.Эдди  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Микро-гийнхоо хэдэн жолоочийг аваад:
Микро-нийхээ хэдэн жолоочийг дагуулаад Каракос явдаг хэргээ. таван толгойд манай зарим сайд дарга нар 100 ширхэг зуун тонны даацтай машинтай гэсэн. Хөөрхийс тэд ч гэсэн намайг дагвал хямд дизельтэй Венесуэлд очвол зүгээр байх. Харин би экселиэр явна жаахан чихцэлдэж мөгадгүйдээ
2012-05-05
e:
goe yumaa
2012-05-04
Amaraa:
uuu jargatsan bna shd.
2012-05-04
Юу нь муу байна харин АНУ оролцоод эхэлбэл энэ бүхэн зөвхөн сайхан домог болоод л үлдэнэ
2012-05-04