Жагсагчдын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав
Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр хууль бусаар жагсаал зохион байгуулсан хэрэгт татагдсан Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох хэргийг шүүж нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тэднийг Прокурорын газраас хууль бусаар жагсаал зохион байгуулсан хэрэгт татан Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар яллагдагчаар татан шүүсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ