Амьдралын өнгө бүсгүйчүүдийн нүдээр

img

Хэвлэл мэдээллийн салбарт галын шугаманд  ажилладаг эмэгтэй гэрэл зурагчдын “Амьдралын өнгө-2” үзэсгэлэн өнөөдөр “Улаанбаатар хотын музей”-д нээгдлээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэ үзэсгэлэнд “Өнөөдөр” сонины Г.Эрдэнэтуяа, “Camera shop”-ын захирал С.Бадамханд, “Өдрийн шуудан” сонины Т.Чимгээ, shuud.mn сайтын Н.Ариунаа нарын “Амьдралын өнгө-2” сэдэвт гэрэл зургуудийг түүвэрлэн дэлгэжээ. Хүний ертөнцийн энгийнээс авахуулаад ер бусын байж мэдэх эгэл агшнуудыг бүсгүй хүний нүдээр гэрэл зургийн хальснаа буулгаж амжсан 99 зураг бүхий тус үзэсгэлэн энэ сарын 11-ний өдрийг хүртэл дэлгэгдэх юм. Дашрамд дуулгахад, тус үзэсгэлэн Японы нийслэл Токио хотод энэ сарын дундуур үргэлжлэн гарах ажээ.   Энэ үеэр манай Shuud.mn  мэдээллийн сайтын гэрэл зургийн сурвалжлагч Н.Ариунаатай цөөн хором ярилцлаа. -Эмэгтэй хүн гэрэл зургийн сурвалжлагч байх хэцүү юу? -Хэцүү үе тохиолддог. Мэргэжлийн аппаратаа үүрээд тухайн үйл явдлын цорын ганц давтагдашгүй агшинг мэдэрч дарна гэдэг багагүй цаг хугацаа шаардсан ажил. Зургаа агшинг нь тааруулж, авахын тулд өвлийн хүйтэнд, зуны халуунд хичнээн ч цаг хүлээхийг таах аргагүй. Хамгийн сүүлд л гэхэд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгаааны үеэр хөл нь гозойгоод баригдаад явж байгаа тэр зураг. Тэр орой л гэхэд бүтэн 12 цагийн турш гадаа даарч зогссон. -Үзэсгэлэнд тавигдсан зургуудаа хэзээ авсан бэ? -Миний энэ удаагийн үзэсгэлэнд тавьсан бүтээлүүд маань Shuud.mn  мэдээллийн сайтад ажилласнаасаа хойш авсан гэрэл зургууд. Гэрэл зургууд маань бүгд түүх өгүүлж байгаа. -Ажлаа хийгээд цаг наргүй явахад ар гэрийнхэн дургүйцдэг үү? -Үгүй. Намайг сэтгэл тайван ажлаа хийхэд минь тусалж, дэмжиж, ойлгодог ханьдаа юуны түрүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн аав, ээждээ, гэр бүлийнхэндээ бүгдэд нь баярлалаа. Та  нар минь миний ажил амжилтын үндэс.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saihan huuhen bna
2012-07-13
Naranchuluun:
Найздаа амжилт хүсье. Өөр олон сайхан агшинг гэрэл зургын хальсанд мөнхлөөрэй.
2012-05-08
oogii:
bayar hvrgey amjilt hvsey bas vneher saihan haragdaj bn
2012-05-07
чамд:
сайн мэднэ муу зурагчиндаа хөөрхий
2012-05-06
tuvshee_03:
Ариуна миний найз цоглог дайчин эмэгтэй шүү. Найз нь чамтай хамтарч ажиллахдаа үргэлж баяртай байдаг
2012-05-05
зочин:
Ариунаа сайн зурагчин,сайхан ч бүсгүй. Гэхдээ Токиод гарах үзэсгэлэндээ энэ хувцсаа битгий л өмсөөрэй.
2012-05-05
Зочин:
Сэтгүүлчин та нар үнэхээр тэнэг юм биш байгаа даа тэр зурагчны өөрийн нь зургаар бид хэн гэдгийг яаж таньж мэдэх вэ Хагийн гол нь авсан зургийг нь харуулаач Сэтгүүлчид та нар ийм яю салгах чадвар алга уу
2012-05-04
Зочин:
Тэр гэрэл зурагчныхаа авсан зургийг харуулахгүй өөрийг нь харуулаад байх юм Тэгэхээр бид гэрэл зургийн ямар агшны зураг авсан ямар чадвартай зурагчин юм гэдгийг мэдэхгүй байнашдээ Тийм учраас гэрэл зурагчны өөрийх нь зургийг биш авсан зургийг нь харуулаач гэж хүсэх байна Тэгж байж энэ зурагчин ямар чадвартайг мэдэрнэ биздээ
2012-05-04
tsagdaagiin darga ax narin xereg uy bolood alga bolob arai xeregcexgvi bolgood baigaa um bich bizdee vvnii talaar chyyd mn bicheerei gadaadad cyygaa bid chixee deldiilgeed l xvleej baina Ariynaa chi chvv xoorxon baina
2012-05-04
tsagdaagiin darga ax narin xereg uy bolood alga bolob arai xeregcexgvi bolgood baigaa um bich bizdee
2012-05-04
уянга:
найздаа баяр хүргье. Ямар гоё харагдаж байна аа. Үнэхээр цоглог эрч хүчтэй бүсгүй шүү
2012-05-04
Ариунаадаа:
Ариунаадаа амжилт му найз хөдөлмөрч, хүнлэг эмэгтэй шүү. Хамтдаа урагшаа. Салбартаа манлайлагч нь байгаарай
2012-05-04
urnaa:
Amjilt husie nzdaa
2012-05-04
tuvshee_03:
bayrlalaa
2012-05-04
Tsesen:
Ariunaa yostoi goyo haragdaj bna, amjilt huseye. Hudulmurch buteelch gaihaltai emegtei shuu.
2012-05-04