
“Их Монголын алтан одод” сагсан бөмбөгийн шоу тэмцээн энэ сарын 23-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байгаатай холбогдуулж уг арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс хэвлэлийн хурал зарласан юм. Уг тэмцээнд сүмочид, бөхчүүд нэг баг болж, урлаг соёл, улс төр, спортынхонтой өрсөлдөх юм байна.
Бөхчүүдийн багт сүмочдоос Хакухо Даваажаргал, озаэки Харүмафүжи Бямбадорж, Озаэки Какүрюү Ананд нар оролцох бол үндэсний бөхчүүдээс Даян аварга Өсөхбаяр, Улсын аварга Мөнхбат, Улсын арслан Ганхуяг нар нэг баг болж тоглох аж.
Харин тэмцээнд оролцох урлаг соёл улс төрөөс ямар хүмүүс тоглох нь одоогоор нууц байгаа ажээ. Хэн хэн ирж тоглохыг нь тэмцээний өдөр харж болох юм. Уг тэмцээнийг TLG-13 ТББ, Мон Лаа ХХК, Хакухо сан хамтран зохион байгуулж байгаа юм. Шоу тэмцээнээс олсон орлогоо хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг эмнэлэгүүдэд хэрэгтэй багаж хэрэгслийг бэлэглэх ажээ.
Өөрөөр хэлбэл нийслэлийн хүүхэд залуучуудын төвтэй хамтран халамжийн үйлчилгээнд хамрагдсан нийслэлийн 1800 хүүхдийг баярлуулах юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн хүүхдүүдийг баярлуулж, урлаг соёл, спортын одод, бөхчүүд сүмочидтой хамтдаа зураг даруулах боломжтой боломж юм.
Сагсан бөмбөгийн шоу тэмцээний үеэр Монголын сор болсон хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөнө. Дашрамд дуулгахад “Их монголын алтан одод” нэртэй шоу тоглолт 2005 онд анх удаа бол ийнхүү байсан бол ийнхүү долоон жилийн дараа хоёр дахь удаагаа зохиогдох гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ