Б.Наранбаатар, О.Үйтүмэн нар Лондонд зодоглох боллоо
Финландын Хельсинкид болж буй чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээнд Монголын таван бөх оролцож, тэднээс хоёр нь олимпийн эрхээ хүртэв. 55 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар Мексик, Молдав, Беларусь, Азербайжаны бөхчүүдийг ялж эрхээ гартаа оруулжээ. Одоо аваргын төлөө барилдаанд Тажикистаны залуу бөх Н.Ноевтой хүч үзнэ. 84 кг-д залуу бөх О.Үйтүмэн гайхалтай сайхан барилдаж Израиль, Словак, Румын, Польшийн хүчтэнүүдийг ташраар нь нураасан байна. 21-хэн настай тэрээр аваргын төлөө Бээжингийн олимпийн мөнгөн медальт Тажикистаны Ю.Абдусаломовтой барилдахаар боллоо. Мэдээллийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар Хельсинки хотоос ирүүлэв. [gallery]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ