Хэсгийн байцаагчдад үүрэг чиглэл өглөө

img

Баянгол дүүргийн прокурорын газраас  өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-ний өдөр тус дүүргийн 23 хорооны 41 хэсгийн байцаагч, хэсгийн дарга нарт “Хорих ялыг нь тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн хүмүүс, хорих ял эдэлж байгаад үлдсэн ялыг тэнсэн суллагдсан, захиргааны хяналтанд байгаа хүмүүстэй сар бүр тогтмол уулзаж зөвлөгөө өгч байх талаар үүрэг даалгавар өгчээ. Мөн архи ууж эрүүлжүүлэгдсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, захиргааны журмаар албадан саатуулагдсан зэрэг  зөрчил гаргасан болон цагдаагийн байгууллагын хяналтад байгаа хүмүүст зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар  анхааруулж, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар  анхааруулжээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ