Шалгалт явууллаа
Налайх дүүргийн прокурорын газраас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Багахангай, Налайх дүүргийн 9 хороонд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажилтай танилцаж, хороодын хэсгийн байцаагч болон олон нийтийн байцаагчдад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн хороодын засаг дарга, хэсгийн болон олон нийтийн байцаагчдын дунд сургалт явуулжээ.
Энэ арга хэмжээг Налайх дүүргийн засаг дарга, ГХУСАЗЗөвлөл, цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалт семинарын үеэр прокурорын байгууллагын үйл ажиллагаа, бодлого зорилт, дүүргийн хэмжээний эрүүгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2012 оны эхний улирлын байдлаар танилцуулан, хороодын засаг дарга болон олон нийтийн байцаагч, хэсгийн байцаагчдын зүгээс цаашид ГХУС чиглэлээр хэрхэн ажиллах, юуг анхаарах талаар ярилцаж, зөвлөмж гаргасан байна.
Тус прокурорын газар нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2012 оны 1-р сард Дүүргийн хэмжээний эрүүгийн нөхцөл байдал хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2011 оны байдлаар судлан, энэ тухай танилцуулгыг Налайх дүүргийн засаг дарга, ИТХ болон ГХУСАЗЗ-ийн дарга нарт хүргүүлж, энэ судалгааны дүнг орон нутгийн телевиз болон "Налайхын амьдрал" сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлсний гадна дүүргийн хэмжээнд үйлдэгдэж буй уурхайн ослын гэмт хэрэг, түүний шалтгаан, нөхцөлийг сүүлийн 3 жилийн байдлаар судлан Дүүргийн засаг дарга, ГХУСАЗЗ-д танилцуулга, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж, энэ төрлийн хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээ авч, одоогоор 1 хэргийн 2 холбогдогчтой эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлээд байна.
Мөн хороод болон байгууллагуудад прокурорын байгууллагын үйл ажиллагаа, бодлого зорилтыг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, өдөр тутмын болон орон нутгийн сонин хэвлэл, веб сайтад 6 удаа, радио телевизэд 2 удаа тус тус мэдээ, мэдээлэл нийтүүлж, ярилцлага өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ