
АНУ -ын хил орчим дахь Мексикийн Нуево Ларедод өчигдөр 23 хүн бусдын гарт амиа алдсан байдалтай олджээ. Дээрх зэрэмдэглэсэн шархтай цогцсоос есийг нь гүүрнээс дүүжилсэн байсан аж.
Мексикийн цагдаагийн албан хаагчид тэрхүү есөн цогцсыг илрүүлснээс хэдэн цагийн дараа тээврийн хэрэгсэл дотроос нэмж 14-ийг толгойгүй цогсол олсон бол тэдгээрийн толгойг нь тус хотын захирагчийн ажлын байрны гаднах мөстэй хайрцагнаас илрүүлжээ.
Уг хэрэгт мөрдлөгө явуулж буй цагдаагийн ажилтнууд алагдсан хүмүүсийг мансууруулах бодис худалдаалдаг бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлээд байна.
Б.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ