Улсын бүртгэлийн ерөнхий газар ажиллаж байна

img

 Засгийн газрын хуралдаанаар “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгон  зарласантай холбоотой өнөөдөр  Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Эд хөрөнгө, Хуулийн этгээд, Иргэний бvртгэл, Нийслэлийн бvртгэлийн газар болон бусад нэгж, тасгууд  ажиллана.

 Тиймээс үйлчлүүлэгчид  өнөөдөр тус газраас   иргэний  гэр бүлийн байдлын төрсний, үрчилсний, овог  нэр өөрчилсний, гэрлэсэн болон гэрлэлт цуцалсны зэрэг 8-н төрлийн архивын лавлагаа,   хүүхдийн хавсралт үнэмлэх олгож,  гадаад паспорт , түүний  хүчинтэй хугацааг сунган, хориг тавих,  иргэний бүртгэлд мэдээлэл нь ороогүй иргэдийг мэдээллийн санд оруулах, баримт бичгийн зөрчилтэй иргэний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх,  иргэдийн газар өмчлөх эрхээ улсын бvртгэлд бvртгvvлэхээр гаргасан мэдvvлгийг хvлээн авах, бvртгэл хийж, vл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох бvхий л vйлчилгээг авах боломжтой юм байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

д,загдаа :
орон нутагт өмнөх гэр бүлээ цуцлаагүй дараагийн иргэнтэй гэр бүл болсон иргэд цөөнгүй байна,эд хөрөнгийн болоод бусад зүйлээр гомдол санал байхгүй, өмнөх гэр бүлээ цуцлуулах гэхээр 18 нас хүрээгүй хүүхэдтэй болохоор заавал шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлах ёстой байдаг,шүүхэд очиж өргөдөл өгнө гэж бараг үгүй юмаа,ингээд бичиг баримтын зөрчилтэй иргэд байсаар байна
2014-05-05