
Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өчигдрөөс эхэлсэн бөгөөд 18-25 насны залуусыг дүүргүүдийн цэрэг татлагын штабд маргаашийг дуустал бүртгэх аж. Хэрэв 26 нас хүрч цэргийн алба хаагаагүй тохиолдолд 3,004,000 төгрөг төлж цэргийн алба хаахаас чөлөөлөгдөнө.
Мөн энэ тохиолдолд тухайн иргэн өөрийн харъяа орон нутагт 150-иас доошгүй хоногийн хугацаанд байгалийн гамшиг, гал түймэртэй тэмцэх зэрэг олон нийтийг хамарсан ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой аж.
Хэрэв цэрэг татлага зохион байгуулах хугацаанд үзлэгт хамрагдаагүй тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгох юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ