5000 багш чууллаа

img

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 5000 багш өчигдөр  Хан-Уул дүүрэгт байрлах Спорт цогцолборт чууллаа. Тэдэнтэй БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нар өнгөрсөн уулзсан юм. Багш, боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн асуудал, тэдэнд тулгарч буй бэрхшээл, боловсролын салбарын ололт амжилт, хийж хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөж байгаа гээд тойрсон олон асуудлыг энэ үеэр хэлэлцсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хэлэхдээ “БСШУ-ы сайдтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж боловсролын салбарт тулгамдаад буй 34 асуудлыг хамтарч шийдэхээр болсон. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт боловсролын талаар авч хэрэгжүүлэх 19 зорилт тусгагдсан байдаг. Эдгээр ажил амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Нийслэлийн хэмжээнд боловсролын салбарт 193 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн нь бодитой, үр өгөөжөө өгсөн гэдэг итгэлтэй байна” гэлээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ