
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Польш Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Т.Хомицкийг өчигдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Польш Улсын Парламентын даргын айлчлалыг 2012 онд хэрэгжүүлэх, хоёр улсын ГХЯ-д хоорондын ээлжит улс төрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцсон байна.
Мөн Батлан хамгаалах, АОХН, НАТО, ЕАБХАБ-ын хүрээнд хоёр тал хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө цаашид хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ