Шилдэг үсчид шалгарлаа
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх, хүртээмж чанарыг сайжруулах” ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн залуу үсчин, гоо засалч, хумс засалчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үс засалт, нүүр будалтын өнөөгийн чиг хандлагыг өөрчлөх, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, үсчин, гоо засалчдын нэр хүндийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, улмаар Монгол улсын болон Ази, Номхон далайн аварга шалгаруулах уралдаан тэмцээнд оролцох шилдэг мэргэжлийн үсчин, гоо засалч, хумс засалчдыг шалгаруулах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Монголын Үсчин, гоо засалчдын холбоотой хамтран “СҮХБААТАР-2012” мэргэжлийн аварга шалгаруулах уралдаант тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Ажил мэргэжлийн уралдаанд нийслэлийн өнгө төрх болсон Vidal, City image, Image, Нандин, New face, Charming, Schworzkopf, Jewel зэрэг шилдэг салонуудын 100 гаруй үсчин, гоо засалчид амжилттай оролцож, ур чадвараа сорилоо.Эрэгтэй загварын үс тайралт төрөлд Нандин салоны Б.Долгорсүрэн, эмэгтэй загварын үс тайралт төрөлд Schworzkopf салоны С.Ууганбаяр, эрэгтэй кератив үс хэлбэржүүлэлт төрөлд Видал салоны М.Энхбаатар, эмэгтэй Үдшийн гоёл төрөлд Нандин салоны Э.Номин, тайзны нүүр будалт төрөлд Ц.Уянга, уран сэтгэмжийн хумс засалт төрөлд ТМ студийн М.Намжим, Салбарын шоу үзүүлбэрээр Эрдэнэбулган салон тэргүүлж, аваргын алтан медаль, цом, Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. СҮХБААТАР-2012” уралдаант тэмцээнд мэргэжлийн гайхалтай ур чадвар, авъяас чадлаараа бусдыгаа хошуучилсан Видал салоны Э.Номин “СҮХБААТАР ДҮҮРГИЙН АВАРГА ҮСЧИН”-ээр шалгарч, Гран при шагналыг хүртэж, Улсын аварга үсчин, гоо засалч шалгаруулах уралдаанд оролцох эрхээр шагнуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ