Яг одоо Эрүүл мэндийн яаман дээр МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүл мэндийн талаар эмч нар зөвлөлдөж байна. Улмаар дүгнэлт гаргаж, түүнийг эмнэлэгт хэвтүүлэх, албадан эмчлэх шаардлагатай талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.
Төв аймгийн Хорих төвд хоригдож байгаа тэрбээр өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарласан билээ. Харин өглөө үүрээр 05.00 цагийн үед түүний бие нь муудаж, даралт нь багасаж, шоконд ороод байгаа аж.
Д.Цэцэг