Ч.Амарболд нар эмнэлэгт хүргэгджээ
2008 оны сонгуулийн дараахь эмх замбараагүй байдлын үеэр хүний амь хохирсон хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, дэд хурандаа О.Зоригт нарын биеийн байдал муудаж Н.П.Шастины нэрэмжит Клиникийн гуравдугаар эмнэлэгт хүргэгджээ.
Тэдний ар гэрийнхэн Сүхбаатар дүүргийн шүүхэд батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй аж. Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдож хэдэнтээ саатсан Ч.Амарболд нарыг шүүх хурлын үеэр энэ удаад Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Г.Оюунцэцэг, Д.Батсүх, Г.Орхон, Г.Амгалансуурь, З.Мөнхбат, Г.Золжаргал, Ё.Энхбулган эрхзүйн туслалцаа үзүүлэхээр болсон юм.
Өмнөх өмгөөлөгчид нь "Бид өмгөөлж чадахгүй. Мэдлэг хүрэхээ болилоо" гэсэн үндэслэлээр татгалзсан мэдэгдлээ шүүгчид хэлж хурлыг хойшлуулж байсан. Харин шүүхээс дээрх өмгөөлөгчдийг шүүхийг хүндэтгээгүй, Захиргааны хариуцлагын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, дэслэгч генерэл Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга асан, дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарыг 14 хоног саатуулах захиргааны шийтгэл ноогдуулж байв.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ