
Япон улс атомын цахилгаан станцынхаа тоогоор дэлхийд дээгүүрт тооцогддог. Мөн атомын энерги, зэвсгийн хор хөнөөлийг хамгийн их мэдэрсэн ард түмэн.
Тэгвэл Японд ойролцоогоор 50 орчим атомын цахилгаан станцуудын ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа гэнэ.
Энэ нь атомын цахилгаан станцуудын аюулгүй ажилллагааг өндөржүүлэх, хангалтгүй станцуудыг хаах зорилгоор хийж байгаа ажил ажээ.
Тус улсад Фукушимагийн АЦС-ын ослоос хойш цөмийн эрчим хүчнээс татгалзах уриалга хүчтэй байгаа.
Энэ нь ч эдгээр станцуудын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоож, хяналт шалгалт явуулах гол шалтгаан нь болж байна.
Японы судалгааны байгууллагуудын хийсэн судалгаагаар тус улсын иргэдийн 50-иас доошгүй хувь нь цөмийн энергийн хэрэглээг зогсоож өөр эх үүсвэрээр энергийн хэрэгцээгээ хангахыг дэмжиж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ