Польш Улсын Элчин сайдтай уулзав
Монгол Улсын ГХ-ны сайд Г.Занданшатар Польш Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Т.Хомицкийг 2012 оны тавдугаар сарын 4-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Польш Улсын Парламентын даргын айлчлалыг 2012 онд хэрэгжүүлэх, хоёр улсын ГХЯ-д хоорондын ээлжит улс төрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, Батлан хамгаалах, АОХН, НАТО, ЕАБХАБ-ын хүрээнд хоёр тал хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө цаашид хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ