Н.Энхбаярын хүү мэдээлэл хийж байна
Хууль хэрэгжүүлэхийг шаардан Төв аймгийн Урьдчилан хорих төвд өлсгөлөн зарласан МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар яг одоо "Зууны мэдээ" сониний Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. Тэрбээр аавынх нь эрүүл мэндийн байдал муудах үед хоригдож буй ангийнх нь эмч нар анхаарал хандуулаагүйд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Н.Энхбаяр өлсгөлөн зарласнаас хойш бие нь муудаж өчигдөр Цагдан хорих төвийн эмнэлэг рүү хүргэгдсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ