
Өмнөд Солонгосын Бусан хотноо нэгэн караоке бааранд гал гарсны улмаас есөн хүн амиа алдсан тухай BBC агентлаг уламжилжээ.
Бямба гаригийн орой энэ эмгэнэлт явдал болсон бөгөөд галын аюулын улмаас дээр дурдсан тооны үйлчлүүлэгчид амиа алдсан ба 25 орчим хүн түлэгдэж, бэртсэн байна.
Үйлчлүүлэгчдийн амиа алдсан шалтгаан нь угаарталт байсан гэнэ.
Одоогоор цагдаагийнхан галын шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд гэрчүүдийн хэлж буйгаар зарим үйлчлүүлэгчид хоорондоо муудалцаж байсан нь гал алдагдахад хүргэсэн байж болзогшүй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ