Н.Энхбаяр ухаангүй байна
Цагдан хорих төвийн эмнэлэгт өчигдөр хүргэгдсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал муудаж ухаан алдсан гэх мэдээллийг шөнө тус намын гишүүд сэтгүүлчдэд өгсөн байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр баасан гаригийн өглөө /2012.05.04-ний өдөр/ 07.00 цагаас эхлэн хуурай өлсгөлөн зарласан юм.
Түүний биеийн байдлыг тодорхойлохоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг үзлэг, шинжилгээ хийсэн юм. Мэргэжлийн эмч нарын тайлбараар Н.Энхбаярын биеийн байдал хүндэрч, ухаангүй, цусан дахь билирубины хэмжээ ихсэж үхэлд хүргэж болзошгүй хэмжээнд хүрсэн гэнэ.
Тиймээс эмчлэгч эмч нь мэргэжлийн эмнэлэгт яаралтай шилжүүлэхийг хүсч холбогдох хууль хяналтын байгууллагад өргөдөл гаргажээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ