Франсуа Олланд ялалт байгуулжээ
Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өчигдөр явагдаж өнгөрлөө. Санал хураалтын дүнгээр өнөөгийн ерөнхийлөгч Николя Саркози тэргүүлж чадаагүй аж.
Харин зүүн төвт үзэлтэй Социалист намаас өрсөлдсөн Франсуа Олланд 52 хувиас дээш санал авч ялалт байгуулсан байна.
Ийнхүү францчууд L’Homme Tranquille буюу Monsieur Ordinaire – “Томоотой хүн” хэмээн нэрлэж байсан хүнээ ерөнхийлөгчөөр сонголоо.
Франсуа Олланд хийсэн мэдэгдэлдээ “Ялалт байгуулсандаа маш их баяртай байна. Бид эв нэгдэлтэй, хүчтэй байх хэрэгтэй.
Миний ялалт бол намайг дэмжигчид төдийгүй бүх францчуудын баяр байгаасай” гэжээ.
Харин өдгөөгөөс эхлэн ерөнхийлөгч асан хэмээгдэх болж буй Николя Саркози сонгуульд ялалт байгуулаад буй Франсуа Олландад амжилт хүсэж мэдэгдэл хийсэн байна.
Одоогоор нийслэл Парис төдийгүй Францын өнцөг булан бүрт Олландын дэмжигчид баяраа тэмдэглэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ