Хүчит шонхороос хийсэн "үнэтэй" сурвалжлага

img

 Хүчит шонхор худалдааны төв рүү  өнгөрөгч амралтын өдрийн үдийн 11.00 цагт  ороход наймаачдын ажил эд өрнөж байв.

Захын хашааны чанх урд  50 орчим насны эрэгтэй согтуу унтаж байхтай таарч цаашилбал гулууз мах мөрлөсөн залуус гадагш гарч яваа харагдана.

Нийслэлдээ хамгийн хямд өртөгтэйд тооцогддог болохоор энэ зах үйлчлүүлэгч ихтэй. Ихэнх хүмүүс  махаа бөөнөөр нь худалдан  авахаар зорьж ирсэн гэх. Энэ хавар махны үнэ “тэнгэрт хадаж” зарим нэг зүдрүүхэн айл өрх хоёр сарын турш хоосон хоносон тухай мэдээлэл ч бий.

Уг нь төсвөөс 40 гаруй тэрбум төгрөг гаргаж нийслэлийн хэмжээнд 12 тонн нөөцийн мах бэлтгэж зах зээлд нийлүүлсэн. Гэвч нөөцийн мах иргэдэд хүрэхээсээ өмнө  овжин ченжүүдийн гараар дамждаг гэх хардлага ч  олны дунд байдаг.

 Юутай ч  нийслэлдээ хамгийн хямд өртөгтэйд  тооцогддог  Хүчит шонхор захын махны үнийг сонирхлоо. Биднийг захын үүдээр ороход зохион байгуулагч бололтой 40 гаруй насны эрэгтэй “Зөвшөөрөл авч байж сурвалжлага хий” хэмээн ундуйцсан байдалтай угтлаа. Цааш явж байхдаа  махны наймаа 10 гаруй жил хийсэн   Ө.Цэрэндолгор гэдэг худалдагч эмэгтэй ”Хэвлэл мэдээллийнхэн махны үнэ нэмэгдлээ гэж сүртэй мэдээ цацаж үнэ хөөрөгддөг тал бий. Уг нь махны  үнэ баг багаар бууж байгаа. Одоо ч урин цаг ирсэн болохоор үнэ нэмэгдэхгүй.

 Үнэ нэмэгдсэн гэсэн мэдээлэл сонин телевизээр гарч эхлэхээр  бөөний худалдаачид нь үнээ нэмдэг” гэв.  Уг Захад зарагдаж буй  махны үнийг сонирхвол хонины гулууз мах 5100-5900, жижиглэнгийн үнэ 6000-6800, үхрийн мах бөөний үнэ 5500-6000, жижиглэнгээр  7000-7800 ямааны мах бөөний үнэ 4300-4500, жижиглэнгээр 5000-5500, тэмээний мах бөөний үнэ 2800-3000, адууны мах 3300-4000 төгрөгийн үнэтэй байна. Ястай, цул, шинэ хуучинаараа ангилагдан үнэ нь хоёр гурван зуун төгрөгийн зөрүүтэй байх юм.

 Хэдхэн сарын өмнө уг захад  үхрийн мах яс­тай нь 4200-4300, гуяны цул мах 4500-5000 мянга, ямааны мах нэг кг нь 3100, адууны мах 3200 төгрөг байсан юм. Ястай, цул, шинэ хуучин, Мах нийлүүлдэг ченжүүд махны худалдагч нарт хэдэн төгрөгөөр зараад, тэд хэдэн төгрөг нэмж  худалдан авагчдад худалддаг эсэхийг сонирхлоо.

Говь-Алтай аймгийн харьяат, махны ченж  Г.Баярбат -Хонины махаа гулуузаар хэдэн төгрөгөөр худалддаг вэ? - Нэг гулууз мах тарган туранхайгаасаа хамаараад  20-27 кг болно шүү дээ. Нэг кг 4200-4500 төгрөгөөр худалдаж байна. -Хятадууд та нараас махыг бөөндөөд авчихдаг юм биш үү?

-Хятадууд  монголчуудаас   арай илүү үнээр мах худалдан  авдаг.  100-200 төгрөгийн илүү өртгөөр худалдан авахаар бидэнд  хэрэгтэй.

- Та нараас худалдан авсан махаа худалдаачид хэдэн төгрөг нэмж зардаг юм бэ?

- Дор хаяад 700-1200 төгрөг нэмж зарна. Гэхдээ махны тарган туранхай, шинэ хуучин гээд үнэ нь харьцангүй өөр байдаг л даа.

Амралтын өдөр байсан болоод ч тэр үү Хүчит шонхор худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй. Худалдан авагчид ихэвчлэн хонь, үхрийн махыг их хэмжээгээр авч байгаа харагдана. Худалдан авагч Баянзүрх дүүргийн иргэн Б.Энхзулаас зарим зүйлийг асуулаа

-Махны үнэ ямар байна вэ?

-Хүчит шонхор зах ч  яахав арай хямд. Би сая  хонины махыг  кг-ыг нь 5200 төгрөгөөр  худалдан авлаа. Энэ захаас хотын төвийн дэлгүүр рүү дамжихаараа  бүр 2000 төгрөг нэмэгдэнэ шүү дээ. Дэлгүүрүүд  дур зоргоороо үнээ нэмж зарна. Ямар ч хяналт байхгүй.

-Та энэ захаас махаа байнга худалдан авдаг уу?

-Амралтын өдрөөр эндээс махаа худалдан авдаг юм. Бусад захаас арай хямд

-Танайх энэ махаар хэд хонох вэ? -Ам бүл цөөн болохоор нэг сар хэрэглэнэ. Хажуугаар нь ногоотой холиод хоолоо хийхэд болоод байдаг юм. -Махны үнэ сүүлийн хэдэн сар эрс нэмэгдлээ. Юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Төр засгаас ямар зохицуулалт хийхгүй байна. Махны үнэ өсгөх бодлого бариад байгаа юм биш үү. Хэдэн улстөрчид махны нийлүүлтийг барьдаг гэж сонссон юм байна. Хүнсний дэлгүүрүүд дуртай үнээрээ махаа худалдаж байна шүү дээ.

Махны худалдаачид урин цаг ирсэн болохоор махны үнэ харьцангүй буурна гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулгаж байна. Яг өнөөдрийн байдлаар Баянзүрх, Бөмбөгөр, Нарантуулын хүнсний захуудад махны үнэ Хүчин шонхор худалдааны төвд зарагдаж буйгаас нэг их хол зөрөхгүй үнэтэй байна.

Н.Түвшин, Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

halamjindaa jargaj bgaa..:
teneg halamjiin bodlogoo bolimoor yum. mongolchuudiig bur ajilgui setgeh chadvargui doroi bolgoj bndaa. ih gurnii bodlogo l yavj bnadaa
2012-05-07
irgen:
mah uned orloo geed 2 sar hooson honoson yadag archaagui amitad ve? mahnaas uur yum idej boldoggui yumuu? arai heterhii archaagui, doroi, teneg baih yum. mah idehgui bol uheh geed baigaa humuusiin uursniih ni hohi. nootsiin mah geed haa saigui l zaraad l bna, humuus avch ideed l bn. mongolchud mini arai heterhii belenchilsen bas mulguu baih yumdaa
2012-05-07
иргэн:
Нөөцийн мах гэдэг чинь Бадамжунай, Мөнхбаяр 2-ын мөнгө угаадаг арга . Энэ жилийн сонгуулийн мөнгөө босгох зорилгоор махны үнийг зориудаар хөөрөгдөн нэмж мах бэлтгэнэ гээд нийслэл болон улсын төсвөөс 20 тэрбумыг халаасалсан хулгайч нар даа. 3-р сард мах бэлтгэнэ гэж юу байсан юм бэ. Хүүхэд хуурч байгаа юм шиг. Гэвч Монголчууд бид хүүхдээс ч дор мөнхөд хууртаж ханахгүй юм даа.
2012-05-07
барс:
өчигдөр барс дээр үхрийн ястай мах кг нь 7500 гэхээр нь би салаавч өгчөөд гараад ирсэн оножээ хөө өнөөдөр хүчит шонхороос маха авнаа хө
2012-05-07
Халамжийн мөнгөний л үр дагавар нь энэ шүү дээ. Малчид сар болгон бэлэн мөнгө аваад байгаа, хотод суудаг оюутан хүүхдэдээ мөнгө явуулах хэрэггүй болсон болохоор малаа зарах шаардлага байхгүй.
2012-05-07