
Монгол Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар манай улсад НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла айлчилж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр 14.30 цагт Гадаад харилцаааны яамны “Зөвшилцөл” танхимд “Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэх бодлого” сэдвээр гадаадын улс орноос Улаанбаатарт суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, манай орны үйлдвэрлэгч, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаач, оюутнуудад зориулан лекц унших юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ