
Шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ. Найм дахь удаагийн уг тэмцээн Румын улсын Иаси хотноо дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 6-нд явагдсан билээ.
Монголын залуу шатарчдаас хөвгүүдийн 17 хүртэлх насанд Цэдвээгийн Лхагвасүрэн есөн өргөөс 7 оноо, 9 насны ангилалд Эрдэнийн Баасансүрэн 8 оноогоор түрүүлж дэлхийн аварга цол хүртсэн бол охидын 7 насны ангилалд Г.Маралгуа 6,5 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ. Тус тэмцээнд манай улсаас 16 шатарчин оролцжээ.
Ц.Баатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ