Үхэлд хүртэл арын хаалгатай болж

img

“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэсэн үг байдаг. Энэ үг энгийн иргэдэд заримдаа хол сонсогдож байна. Хаврын адаг сар шувтраагүй байгаа ч сүүлийн хэд хоногт 20 хэм давсан бүгчим халуун өдрүүд үргэлжилж, зүрх судасны архаг хууч өвчнийг өдөөв. Цусны даралт ихсэх, зүрхний хэм өөрчлөгдөх нь нас ахисан хэнд ч болов байдаг л эмгэг. Гэсэн ч энэ нь төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд сүр бадруулсан мэдээ болж, эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнуудыг хөл хөдөлгөөнд оруулах нь содон. Улаанбаатар хотын гэр хорооллоос түргэн тусламжийн дуудлага өгөхөд амь тавих дээрээ тулаагүй л юм бол өрхийн эмнэлэгтээ очиж үзүүл гэсэн хариу утасны цаанаас цөөнгүй сонсогдоно. Эмнэлэгт очсон эгэл борчуудын хувьд эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй бол нэгийн даваанд бүдэрнэ. Иргэд 2005 оноос хойш тасарсан жилийнхээ эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөж төлөөгүй бол эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд хамрагдах асуудал бүрхэг байна.Нөгөөтэйгүүр иргэд, эмнэлэг, даатгалын байгууллагын хооронд ийм нэгэн гурвалжилсан явган хэрүүл ямагт тэнэж явдаг. Даатгалгүй хүн эмнэлэгт хэвтээд хоёр гурав хоногийн дараа даатгуулчихдаг. Эмчлэгч тал мөнгөө даатгалын сангаас нэхэмжлэхэд өмнөх гурав хоногийнх нь зардлыг төлөхгүй гэдийдэг учраас эмнэлэг өвчтөнөөс мөнгө нэхдэг. Эмчлүүлэгч хэвтэхээсээ өмнөх сарын хураамжийг хожимдсон ч гэсэн нөхөж төлсөн ш дээ гээд заргалддаг. Энэ нь үйлчлүүлэгч 12-оос доошгүй сарын хугацаанд даатгуулсан байх ёстой гэсэн хуулийн заалттай барьцахын аргагүй зөрчилдөж байгаа юм. Хэдийгээр эрүүл мэндийн даатгал нь иргэдийг  өвдөхөд эрсдэлийг нөхөж байгаа ч амьдрал баян, бас заримдаа баргар учир бачимдсан цагт эрдэнэт хүний эрүүл мэнд, амь нас алга дарам дэвтрийн золиос болж байна. Жилд нэг иргэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг сая 112 мянган төгрөгийн эмчилгээ үйлчилгээний зардал гаргуулах эрхтэй. Гэтэл эмнэлэгт үзүүлэх нь байтугай хэвтдэггүй хүмүүс ч байдаг. Өнгөц харахад хэвтсэн нь хожиж, хэвтээгүй нь хохироод ч байгаа юм шиг. Нэг үеэ бодвол дараалсан гурван жилийн хугацаанд ЭМД-ын тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагч эрүүл мэндийн зургаан төрлийн үзлэгт орж, есөн төрлийн шинжилгээ хийлгэдэг болжээ. Сард 30 мянган төгрөгөөс хэтрээгүй шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Гэхдээ клиникийн нэгдсэн эмнэлгүүдийн шинжилгээний тариф ихэвчлэн үүнээс давна. Цусны шинжилгээ л гэхэд биохимийн дэлгэрэнгүй үзүүлэлтээрээ 42 мянган төгрөг. Илүүг нь төлж л таараа. Иймээс хэмнэсэн мөнгийг илүү зардалд нь шингээж өгөх уян хатан заалт даатгалын хуульд дутагдаж байна. Мөн жилийн эцэст даатгалын санд багагүй мөнгө тунаж үлддэг. Энэ мөнгө ЭМД-ын үйл ажиллагааны зардал гэсэн ерөнхий нэрийн дор хаашаа шингэж буйг мэдэх хүн тун цөөхөн. Хуульд даатгалын гэрчилгээ нь шимтгэл төлсөн тэмдэглэлийг тухай бүр хийлгэсэн тохиолдолд хүчинтэй байна гэж заасан. Энэ зөв заалтыг буруугаар дөрөөлж зарим эмч том эмнэлгийн бөөрөнд наалдсан хувийн лаборатори, оношлогооны ганц хоёр аппараттай нэгэн руу сандарч тэвдсэн өвчтөнийг заавал шинжилгээ хийлгүүлж ир гээд илгээдэг. Цаашилбал гарын доорхи аптекаасаа эм залахыг эвтэйхэн зөвлөдөг. Хөнгөлөлттэй үнийн 300 гаруй эмийн жорыг танил талдаа бичиж, цаагуураа аптекаар дамжуулан зардаг ил биш ч иймэрхүү сүлжээ элбэг болжээ. Томоохон эмнэлгийн тасгийн эрхлэгчийн зиндааны эмч хувийн эмнэлгийн нууц ноёнтон байх нь цөөнгүй. Шүүх эмнэлгийн байранд гэхэд нэг аппараттай нөхөр дэргэдэх эмчийнхээ “мориноос ойчсон уу, мотоциклоос унасан уу, шарласан уу” гэх асуултын хариу шаардсан шахаасны бизнесийг гүйцэлдүүлж явна. Эрүүл мэндийн даатгалын ил тод, ойлгомжтой, жигд хүртээмжтэй, шат дамжлага багатай тогтолцоо бүрдүүлэх нийгмийн захиалга хүлээгдэж байна. Эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний ялгаварлан гадуурхалтаас болж, өвгөд хөгшид “үхэлд хүртэл арын хаалгатай болж дээ” гэж үглэх нь нуухын аргагүй үнэн. Яг үнэнийг хэлэхэд ямбатнууд Монголынхоо эмнэлгийг голж байна. Одоогоос зургаан жилийн өмнө жилдээ 20 мянга орчим хүн гадаад орнуудыг зорьж, 40 мянга гаруй ам. долларыг гадагш урсгаж байсан энэ урсгал өдгөө татарсангүй. Хүндхэн өвчтөнүүд байтугай амаржих эхчүүд хүртэл Америк, Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Малайз, Сингапурыг зорьж байна. Ялангуяа Тайландын “Бумрунград” эмнэлгийг  зоригсдын тоо жилд 4500-гаас давжээ. Ийм аяныг дэлхий дахинд medical tourism гэдэг. Манайхныг тэгтлээ их татаад байгаа зүйл нь тархины томограф, MRI оношлогоо, нүдний болор суулгах болон элэг, бөөр солиулах мэс засал ажээ. Орчин үеийн оношлогоо эмчилгээний төв байгуулах улсын хөрөнгө оруулалтыг баталдаг, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх учиртай эрхэм гишүүдийн 50 гаруй хувь нь өнгөрсөн дөрвөн жилд эмчилгээ хийлгэхээр хилийн дээс давж, тус бүртээ 5-15 сая төгрөг төсвөөс гаргуулсан байх юм. Үүнд Эрүүл мэндийн сайдаасаа эхлээд Ерөнхий сайд нь хүртэл багтана. Хүн амынхаа тоогоор нийслэлдээ толгой цохидог Баянзүрх дүүрэг эхчүүдийн амаржих олигтойхон эмнэлэггүй атлаа нэг муу шавар банхарыг хоёр тэрбум шахам төгрөгөөр босгосныг түмний тусад үйлдсэн буян гэх үү, төсвөөс мөнгө саасан луйвар гэх үү? Ер нь авилгачдын гараар ямар олон эмнэлэг барих мөнгө орсон бол. Өвгөдийн хэлснээр “үхэлд хүртэл арын хаалгатай болсон” энэ цаг дор жирийн иргэдийн хувьд эл босго эрүүл мэндийн даатгалын дэвтрээр эхэлдэг бол эрх мэдэл, бэл бэнчин ихсэх тутам medical tourism-аар зэрэг нэмдэг бололтой.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эмч нар үзүүлэх гээд очихоор нэр ус даатгалын дэвтэрийн дугаар бичих гээд улайраад байдаг нь нэг хүн үзэхэд нийгмийн даатгалаас 10.000₮ өгдөг гэнэ лээ тэгээд л болсон болоогүй үзэх дээ нэр бичих гээд байдаг байхгүй юу наадуул чинь нэрнийхээ ард гарын үсэг зурдаг болмоор юм
2012-05-08
Чи ямар хэлээр бичээд байгаан бэ ойлгосонгүй
2012-05-08
энхээ:
ТЭР ХӨШӨӨ БОСГОЖ БАЙГАА МӨНГӨӨРӨӨ ЖИЖЭГХЭН Ч ГЭСЭН ЭМЛЭГ БАРИМААР ЮУМАА МАНАЙХ ЯАМАР ОЛОН САЯ ХҮНТЭЙ УЛС БИШ ХЭДХЭН ЭМЛЭГ СУРГУУЛЬ НЭМЭЭД БАРЧИХВАЛ ПОД ХИЙГЭЭЛ ЯАВЧАНА ШДЭЭ ЮУУ БОДЖЭЭДИЙН ТЭР БАЯН ЗҮРХ ДҮҮРЭГИЙН БАЙР ЯАМАР ОРДОНУУ ТӨРИЙН ОРДОНТОЙ БАРИЦААД БАЙГАА МУУ ЯАДУУ ИРГЭДЭЭ ДОРОМЖОЛОХ ГЭЖ БАЙГАА ШИГ ГАДНАА ДЭЛГЭЦ ТАВИЦАНЧ БАЙХ ШИГ ТЭРЭН ДЭЭРЭЭ ӨӨРӨСДИЙГӨӨ СУРТАЛЧИЛЦАНЧ БАЙХ ШИГ ЮУМ ЯАХААРАА ИЙМ БУРУУ АРАГААР ХӨГЖДӨГ БАЙНАА ЭНЭ ТӨР ЗАСАГ ӨӨРӨСДИЙГӨӨЛ ТОРДООД БАЙХИЙН ЮУУ ХАРЖЭЭДИЙН
2012-05-08
Чи ямар хэлээр бичээд байгаан бэ ойлгосонгүй
Dashbalbar:
Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаалд хүүд Хоосон үг хэлээд нэмэргүй Ядарсан эмгэнд Эрх чөлөө яриад хэрэггүй Ясыг нь амраах орон байр өгч үз Хүнлэг ёсны тухай өгүүлээд хэрэггүй Хүйтэн гэрт нь түлээ өгч тус бол Өлссөн хэдэн хүүхдэд нь Ардчилал чинь хэрэггүй Өөх тостой хоол, зүсэм талх өгч үз Өвдөж зовсон охинд зөгнөлт яриа тусгүй Өөрийн үр шиг санаж эмийг нь олоод өг Туйлдсан олон түмэндээ хоосон бүү амла Турсгыг чинь хуулаад жалганд хаяж мэднэ Барууны эзэддээ л амласнаа эргэж нэг тунгаа Балагт дөрвөн жилийг нуруундаа үүрч бөхийлөө Элбэгдорж минь чи мөнхийн ус уугаагүй Эрлэгт очих өдрөө хаая бас санаж бай 1993оны.12.01. Очирбатын Дашбалбар
2012-05-08
Баянзүрх дүүргийнхэн:
Баянзүрх дүүргийнхэн шавар банхарт хоёр тэрбум төгрөгөөр хөшөө босгодог даргаа сонгоод өөрсдөө нэг муу амаржих газар чихэлдэн байж төрж байна Сонгогчдын өөрсдийн сонголт Хохь гэхээс яах юм бэ Одоо Б.Батзориг дарга Их хуралд нэрээ дэвшүүлсэн байна Та нар сонгоно оо сайн мэдэж ав
2012-05-07
guest:
bayanurh duurgiin emnelegiin seheen amidruulah tasag bol yostoi hereg baihgui , aluurchdiin gazar shuu
2012-05-07
сонгогч:
Энхбаяр,цагдаагийн дарга нар гэхээр л бөөн юм жирийн иргэн хэдэн мянгаараа үхэж байхад хэн ч тоохгүй
2012-05-07
Манайх 1ОО% оргинaль барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худaлдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн тaлд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулaл бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОOОzahiа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиaлж авах бол таны захиaлсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Wаlmart зэрэг бvх сайтаас бараа захиaлан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа батaлгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООzahiа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-05-07
Tse:
С.Баяр гэхэд л АНУ-д эмчлүүлээд байхдаа яахав дээ дүүргийнхээ эмнэлэгт хэвтэх ёстой ш дээ өөрөө ерөнхий сайд байхдаа эмнэлгээ яагаад өөд нь татаагүй ганцхан өөрийгөө өндөр үнээр эмчлүүлээд явдаг ард түмний төлөө биш байж ичиж зовохгүй дахин нэрээ дэвшүүлээд байдаг байнаа группд орох ётой биш үү
2012-05-07
tsetsegmaa:
zuv bichjee chuhal sedev bna, manai darga nar har amia bodoood gadaadiin emnelegt orlogo oruulaad ard tumnee bolohoor batalgaagui emnelgt uzuul geed baidag turiin tuluu bish huviinhaa tuluu ajillaj bgaa tusviin luivarchdiin zartsuulsan munguur bagaj avch boloh l bsan mongold odoo bie-ee umartan ard tumnii tuluu zutgeh uhaantan heregtei zuvhun huvia bodson novshnuudiin nersiig gargaj tavih n zuv tedniig songoh yosgui
2012-05-07
gt:
MAH-iig songohoor ard tumniig ingej yaduu olonh bayan tsoonh gedeg angid davhragt huvaadag yum. MAH darga nar ba buh toriin yamdiin darga nar bugd ger buleeree Tailand, Solongos, Yopond ochij emchiluuldeg. Songogch jiriin irged hamgiin sul eruul uilchilgeegeer uilchiluuldeg. Uchir n MAH-ii huuchin darga angi buhnees iluu deeguur baih yostoi gesen horon bodlogo odoo hurtel heveeree baina.
2012-05-07
ìàë âý ÷è. òýãýýä ÷èíèéõýýð áîë îíîæ òîäîðõîéã¿é ãàäàãøàà ÿâàõààñ ººð àðãàãã¿é áàéäàëòàé áàéõäàà ýíä àïàðàòàà àâ÷èðíà ãýýä ìºí㺺 íºãºº íèéë¿¿ëäýã ãàçàðò íü ºãºõ òèéì òýíýã áàéõ óó. àð÷ààã¿é þì áèòãèé áèáè÷æ áàé óñàí òýíýã
2012-05-07
bolor:
ene humuus tegj gadagsah emhlchluulj uzuuleg munguuruu niiluuleed mongoldoo sain tonog tohooromj awch irj tawiad saihan emneleg baiguulwal yadag bn da. iim humuus uursdiiguu momgoliin uls orni ireeguin umnu gemt hereg hiij yawaa gedgee medehgui amidraad ideed yawaa da.
2012-05-07
ìàë âý ÷è. òýãýýä ÷èíèéõýýð áîë îíîæ òîäîðõîéã¿é ãàäàãøàà ÿâàõààñ ººð àðãàãã¿é áàéäàëòàé áàéõäàà ýíä àïàðàòàà àâ÷èðíà ãýýä ìºí㺺 íºãºº íèéë¿¿ëäýã ãàçàðò íü ºãºõ òèéì òýíýã áàéõ óó. àð÷ààã¿é þì áèòãèé áèáè÷æ áàé óñàí òýíýã
зочин:
амьдралын үнэнийг лхэлжээ
2012-05-07
Манайх 1ОО% оргинaль барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худaлдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн тaлд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулaл бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОOОzahiа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиaлж авах бол таны захиaлсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Wаlmart зэрэг бvх сайтаас бараа захиaлан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа батaлгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООzahiа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр