
Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор мониторинг хийжээ. 13 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа тус мониторингийн тайланд сонин, сэтгүүлийн борлуулалтын дундаж тоо, түгээлт, радио, телевизийн нэвтрүүлгийн цаг, цацалтын хүрээ, нэвтрүүлгийн бүтэц, хаяг байршил болон боловсон хүчин, техник хангамжийн талаарх суурь статистик мэдээллийг багтжээ.
Тус тайланд дурдсанаар 2012 оны эхний байдлаар манай улсад 469 хэвлэл мэдээллийн байгууллага /126 сонин, 92 сэтгүүл, 72 радио, 149 телевиз, 30 веб сайт/ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Сонины тухайд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад борлуулалтын тоо өсч 2,9 саяд хүрчээ. Энэ нь давтамж ойр сонинууд болох өдөр тутмын, 2-3 хоног тутмын хийгээд долоо хоног тутмын сонины тоо нэмэгдсэнтэй холбоотой аж.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарт байнга ажиллаж буй боловсон хүчний тоо өмнөх оныхоос найман хувиар өсөж 4415-д хүрчээ. Насны хувьд нийт мэдээллийн хэрэгсэлд 30 хүртэлх насныхан дийлэнх буюу 47 хувийг эзэлж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ