Орон даяар 500 мянган мод тарьжээ

img

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрийг мод тарих бүх нийтийн өдөр болгосон. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Ногоон хот” аяныг зарласан билээ. “Ногоон хот” аянд Нийслэлийн төвийн зургаан дүүргээс 17600 хүн оролцсон байна. Харин бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр орон даяар 2463 байгууллага, 79863 иргэн гар бие оролцож, хагас сая гаруй мод тарьжээ. Мөн “Ногоон хот” аяны хүрээнд “Гол, усаа хайрлая” уриан дор оюутнууд болон төрийн албан хаагчид, гэрээт цэргийн албан хаагчид Туул, Сэлбэ, Улиастайн гол орчмыг цэвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тарих нэг хэрэг, мод ургуулжээ гэвэл өөр хэрэг
2011-12-03
mongol oron dayar heer baigaliin jamara urgaj baisan 500 myangan zaluu modiig mod urgadgui horson zooj aljee
2011-10-17