
Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 8-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн нутгаар, 11-нд төвийн нутгаар, 12, 13-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох юм байна. Харин энэ сарын 9-нд баруун зүгийн нутгаар, 10, 11-нд ихэнх нутгаар, 12, 13-нд говь талын нутгаар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч, 11-14-ний өдрүүдэд ихэнх нутгаар эрс сэрүүсэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ