
Холливудын нэрт жүжигчин Деми Мур нөхөртөө араараа тавиулсан тухай мэдээлэл дэлхий даяар цацагдаж, алдхан биед нь багтахаар их доромжлолыг оноочихоод байгаа билээ. Энэ үед Деми Мурын хуучин нөхөр нэрт жүжигчин Брюс Уиллис түүнийг өмгөөлөгч болж хувирсан байна.
Now сэтгүүлд өгүүлснээс үзвэл Брюс Уиллис ойрын хугацаанд Деми Мурын залуу нөхөр Эштон Катчертай уулзаж, нүүр тулан эрчүүд шиг ярилцах юм байна.
“Брюс Уиллис тэр нэг шаргал үстэй бүсгүйн шал дэмий ярилцлагыг уншаад их уурласан. Хэдийгээр тэр 2000 онд Деми Мураас салсан ч гэсэн одоо хүртэл гэр бүлийнхээ гишүүн шиг бодож явдаг. Тиймээс тэрээр Мурыг доромжилсон хүн бол түүнийг доромжилсноос ялгаагүй гэж үздэг” хэмээн Now сэтгүүлд бичжээ.
Брюс Уиллис, Деми Муртай 13 жил ханилсан юм. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй билээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ