“Дархан Эдийн засгийн чуулган- 2012” боллоо

img

“Дархан Эдийн засгийн чуулган- 2012” уулзалт өнгөрсөн баасан гарагт Дархан-Уул аймагт болжээ. Тус чуулган  олон улсын болон Монголын эдийн засгийн форумын зохион байгуулалтын жишгээр орон нутагт анх удаагаа  зохион байгуулагдсан байна. Энэхүү чуулганд Сангийн сайд Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун болон бусад шийдвэр гаргах төвшний хүмүүс, төрийн бус байгууллага, бизнес, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцжээ. Дархан-Монгол Улсын загвар хот болгох ажлын хүрээнд уг чуулганыг гурван хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд “Хот төлөвлөлт”, “Үйлдвэржилт”, “Төр хувийн хэвшлийн түншлэл”  буюу хамтын ажиллагааг хөгжүүлж  механизмын талаар хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрсэн байна.   Чуулга уулзалтын үеэр нефтийн үйлдвэр барихад 600 сая ам.доллар, төмөрлөгийн үйлдвэрт  100 сая ам.доллар, үйлдвэр технологийн паркийг 12 тэрбум төгрөг, мэдээлэл харилцааны технологид суурилсан “Smart city”  буюу ухаалаг хот цогцолборт 40 тэрбум төгрөг  зарцуулбал Дархан-Уул аймаг улсын хүнд үйлдвэрийн төв болж, хөгжлийг тодорхойлогч  хотын эгнээнд очих боломжтойг шийдвэрлэх албаныханд дуулгасан байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tulga:
ЭБЭХ-НИЙ ДЭД САЙД Ц.ГАРАМЖАВ ХАТАГТАЙ БУЛГАНЫХНЫГ “БУДЛИУЛЖ” БАЙНА 2012 оны 05 сарын 04 нд “Монполимет”-ын захирал, ЭБЭХ-ний дэд сайд хатагтай Ц.Гарамжав төрөлх Булган нутагаа үе үе эргэх болсон. Ээлжит эргэлтийн үеэрээ Булган аймгийн “Бизнес” эрхлэгч эмэгтэйчүүд”-ийг аймгийнхаа төвд цуглуулдаг ажээ. Цуглуулсан эмэгтэйчүүд бүрийнхээ халаасанд 300 мянган төгрөг цутгасан гэнэ. Бас болоогүй аймгийнхаа ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ тургүүтэй 10 гаруй нөхдийг гадаадаар аялуулж гахай, тахианы махаар бөмбөгдөн юм үзүүлж нүд тайлуулан аргандаа оруулсан гэж байгаа. Энэ мэтчилэнгээр Булганыхныг будлиантуулж байгаад УИХ-ын сонгуульд ялах бодолтой яваа даг. УИХ-ын дарга Л.Энэбиш агсантай хормой хот холбогдож явсан түүх нь түүний хүү Э.Мөнх-Очиртой нэг “рингэнд” таарснаар байнга сөхөгдөөд байхгүй бол эмэгтэй улс төрчдийг уг нь дэмжэе л гээд байгаа юм сан. Түүнийг “Чадалтай боловсролтойдоо биш зальтай, завхайдаа өнөөдрийн өндөрлөгт хүрсэн” гэж зарим сонгогчид нь дургүйцэж байгаа гэнэ. Алт ухахгчийн ажлаас алт ухагчдийг “захирах” албанд томилогдсон тэрбээр одоо алт ухагчдийг “захирах” албыг захирахаар зүтгэж байна. Дээшээ... бүр дээшээ... зүтгэх Ц.Гарамжав хатагтай доошоо... бүр доошоо буух эсэх нь Булган нутгийнхнаас хамаарах болж дээ.
2012-05-08
ene chin ajil shdee
2012-05-08
erdenet:
Хаянхярваа, Ганхуяг 2 сайдууд сонгуулийн шоу хийсэн дээ
2012-05-07