
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийг томилох тухай ажлын хэсгийн саналыг авч хэлэлцжээ.Тус ажлын хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөлийг сонгохдоо бүх нийтийн оролцоог хангах нь зүйтэй” гэсэн саналыг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүхэлд нь Ерөнхийлөгчийн зүгээс томилохоор оруулсан нь шүүх ганцхан субъектын харъяалалтай болох магадлалтай тул ажлын хэсгийн саналыг дэмжиж буй юм байна. Түүнчлэн Засгийн газраас 40 мянган иргэдийг сонгуулиас өмнө цахим үнэмлэхжүүлэх ажлыг шуурхайлах дээр бүлгийн гишүүд байр суурь нэгджээ.Тиймээс одоо хүчин төгөлдөр байгаа иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн иргэдэд сарын хугацаанд дахин олгох асуудлыг яаравчлахыг онцолсон аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ