
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Аляск мужийн үндэсний гвардтай хамтран зохион байгуулж байгаа “Уул уурхайн аюулгүй байдал” сэдэвт туршлага солилцох уулзалт өнөөдөр эхэллээ
Энэхүү уулзалтын үеэр Монгол Улс, АНУ-д тохиолдсон уул уурхайн томоохон ослоос авсан сургамж, уул уурхайн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуримтлуулсан туршлагаас хуваалцаж, мэдлэг мэдээлэл солилцохоороо ач холбогдолтой юм.
Туршлага солилцох уулзалтад Онцгой байдлын ерөнхий газар, Аврах тусгай анги, Налайхын Уул уурхайн аврах алба, Өмнөговь аймгаас нийт 40 гаруй албан хаагч оролцож байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ