Спортын сэтгүүлчид мөнгөн медаль хүртэв

img

Хаан банк, сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клуб хамтран зохион байгуулдаг Спортын холбоодын сагсан бөмбөгийн уламжлалт тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 15, эмэгтэй 5 баг өрсөлдсөнөөс Хөлбөмбөгийн холбооны эрэгтэй, Олс таталтын холбооны эмэгтэй багууд аваргаар тодорчээ. Манай Спортын сэтгүүлчдийн холбооны бүсгүйчүүд мөнгөн медаль хүртэж, эрчүүд маань V байр эзэлсэн. Энэ тэмцээнээс ийнхүү гуравдахь медалиа (нэг алт, хоёр мөнгө) зүүж байгаа бүсгүйчүүдийн бүрэлдэхүүнд Үндэсний телевизийн Д.Болорцэцэг, Боловсрол телевизийн Б.Онон, “Ардчилал” сонины Ж.Цэцэгмаа, “Шууд TV”-ийн А.Алтанчимэг, О.Мөнгөнчимэг, Үндэсний радиогийн Цоомоо, Стар телевизийн Хишгээ болон бусад сэтгүүлчид маань амжилттай тоглолоо. МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ooriinhoo setgvvlchiin neriig oruulsan mortloo nogoo 2iig ni bas oruulchihad yadag bnaa. radiogiin tsoomoo star tv-giin hishgee nar oroltsson yum
2012-05-07