Авлига авсан шүүгчийн хэргийн хурал хойшлов

img

Төв аймгийн Сум дундын II шүүхийн шүүгч Д.Оюунжаргалд холбогдох авлигын хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо.

Өмнө нь уг хэргийг Хан-Уул дүүргийн шүүх шийдвэрлэж  хоёр жил хорих ял оноож байсан боловч Улсын Дээд шүүхээс нэмэлт мөрдөн  байцаалтад буцаасан юм.

 Шүүгч Д.Оюунжаргал нь албан тушаалаа ашиглаж, бусдын эд хөрөнгө бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдож саатуулагдсан Б.Дарханбаатар, Б.Болд-Эрдэнэ, Я.Алтан-Од, О.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлнэ, эрүүгийн хэргийг нь тэдэнд ашигтай шийдвэрлүүлж өгнө хэмээн ар гэрийнхнээс нь 2.9 сая төгрөг залилан авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ