“Доргио хаус” бааранд “Камертон” хамтлагийн дуучин Мээдээ танхайрч хүн зодсон гэх “шум” газар аваад байгаа төдийгүй түүний үйлдсэн танхайн хэрэг Нийслэлийн прокурорын газарт шилжсэн гэнэ.
“Доргио хаус” баараар хоёр бүсгүйн хамт үйлчлүүлж байсан Мээдээ хамт явсан хүүхэнтэйгээ маргалдаж, заамдаад авчээ. Тун удалгүй Мээдээ бүсгүйг цохиж унагаад дээрээс нь дэвссэн бөгөөд үүний улмаас бүсгүйн үүдэн шүд хугарч, хоёр хавирга нь хугарчээ.
Иймээс Т бүсгүй шүүх эмнэлгийн магадалгаа гаргуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан ажээ. Дуучин Г.Мэнд-Амарт бусдад санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.