Хүүхдээ сонсоё
Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 87 жилийн ойн баярыг тохиолдуулан “Хүүхдээ сонсоё” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжил оролцооны баримт бичгийг танилцуулах, хүүхдийг сонсох, хүүхдэд мэдээлэл өгөх, үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн найз утас 1979, 123 утасны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах юм байна. Нээлт маргааш 10.00 цагт Монголын хүүхдийн ордны зааланд эхэлнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ