Зургаан намын мөрийн хөтөлбөрөөс зөрчил илэрсэн гэв

img

Үндэсний аудитын газраас намуудын мөрийн хөтөлбөрт аудитын шалгалт хийж, дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороо руу явууллаа. Эх сурвалжийн өгүүлж байгаагаар Үндэсний аудитын газар энэ удаа 11 нам, хоёр эвсэлийн мөрийн хөтөлбөрт шалгалт явуулж, зургаан намын мөрийн хөтөлбөрөөс зөрчил илрүүлжээ. Намуудын мөрийн хөтөлбөрт илэрсэн нийтлэг зөрчил нь бэлэн мөнгөний амлалт байсан гэв. Аудитын дүгнэлтийг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн бөгөөд дээрх дүгнэлтийг олон нийтэд ил зарлалгүй, намуудын мөрийн хөтөлбөрөөс хасахаар хуульчилсан ажээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zulaa:
moriin hodolboriig n sain shalgaj vzeh heregtei shvv bas ard tvmnee mongoor huurah gsn yum bh daa odoo ter argad chin huurtah ard tvmen bhgviee teriig oilgoh bologvi l yum bh daa ta nar odoo bolidoo bid nariig mangar yum shig inged l mallachin gj bodoj bnaa harin ard tvmen bid ta nariin mangartaj bgad harj ehled shooloj daraa n gaihaj bsan bol odoo bvvr vzen yadaj bna
2012-05-09
tulga:
ЭБЭХ-НИЙ ДЭД САЙД Ц.ГАРАМЖАВ ХАТАГТАЙ БУЛГАНЫХНЫГ “БУДЛИУЛЖ” БАЙНА 2012 оны 05 сарын 04 нд “Монполимет”-ын захирал, ЭБЭХ-ний дэд сайд хатагтай Ц.Гарамжав төрөлх Булган нутагаа үе үе эргэх болсон. Ээлжит эргэлтийн үеэрээ Булган аймгийн “Бизнес” эрхлэгч эмэгтэйчүүд”-ийг аймгийнхаа төвд цуглуулдаг ажээ. Цуглуулсан эмэгтэйчүүд бүрийнхээ халаасанд 300 мянган төгрөг цутгасан гэнэ. Бас болоогүй аймгийнхаа ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ тургүүтэй 10 гаруй нөхдийг гадаадаар аялуулж гахай, тахианы махаар бөмбөгдөн юм үзүүлж нүд тайлуулан аргандаа оруулсан гэж байгаа. Энэ мэтчилэнгээр Булганыхныг будлиантуулж байгаад УИХ-ын сонгуульд ялах бодолтой яваа даг. УИХ-ын дарга Л.Энэбиш агсантай хормой хот холбогдож явсан түүх нь түүний хүү Э.Мөнх-Очиртой нэг “рингэнд” таарснаар байнга сөхөгдөөд байхгүй бол эмэгтэй улс төрчдийг уг нь дэмжэе л гээд байгаа юм сан. Түүнийг “Чадалтай боловсролтойдоо биш зальтай, завхайдаа өнөөдрийн өндөрлөгт хүрсэн” гэж зарим сонгогчид нь дургүйцэж байгаа гэнэ. Алт ухахгчийн ажлаас алт ухагчдийг “захирах” албанд томилогдсон тэрбээр одоо алт ухагчдийг “захирах” албыг захирахаар зүтгэж байна. Дээшээ... бүр дээшээ... зүтгэх Ц.Гарамжав хатагтай доошоо... бүр доошоо буух эсэх нь Булган нутгийнхнаас хамаарах болж дээ.
2012-05-08
зочин:
МАН-ын цалинг 1,3 сая болгох, АН-ын хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох зэрэг заалтууд нь хасагдсан болов уу. Хүүхдийн мөнгө чинь хүүхдэд очилгүй эцэг эхийн архины мөнгө л болдог шүү дээ. Иймд хүүхдийн мөнгийг хүүхдийг сурч боловсроход нь мөн амралт чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд нь тустай ажилд зориулсан нь дээр. Одоо сургууль цэцэрлэг хэд байгаа билээ. Сургууль цэцэрлэг барихад зориулж болно шүү лээ. Архины мөнгө болгож байхаар
2012-05-08
Сайн байна. Аудитын байгууллага хараат бусааар ажиллуулахын тулд цалинг нь өсгөх хэрэгтэй
2012-05-08
уул нь бэлэн мөнгө амлах зэрэг зөрчил гарсан л бол, шууд сонгуульд оролцох эрхийг нь хасах хэрэгтэй. тэгвэл МАН + АН хоёулаа энэ удаагийн сонгуулльд орж чадахгүй
2012-05-08
Нийгэмд усагаар шиг бохирдож ховордсон ШУДРАГА ЁС ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО-г vгvйлж ЭХ ОРОН ГАЗАР НУТГАА хараад элэг зvрх нь эмтэрч явдаг болсон сонгогч Монгол хvмvvсээ Єєрийгєє танилцуулж хийх ажлаа сурталчилж байгаа нэр дэвшигч НАМ, ХYН бvрээс доорхи 3 асуултыг заавал асууж vнэлэж дvгнэлт єгєцгєєе. Yvнд: . ШУДРАГА ЁС ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО-г бий болгох талаар, Сонгуулийг булхай луйваргvй явуулахын тулд “2008 ОНЫ СОНГУУЛИЙН БУДИЛААНЫ эзэн холбогдогчийг ил тод болгох талаар , ЭХ ОРНОО эдийн засгийн алуурчидын барьцаанаас чєлєєлж ард тvмнээ мєнгєний дєнгєнєєс салгах талаар юу хийж ямар vр дvнд хvрсэн бэ
2012-05-08