Орон сууцны бичил хороолол барина

img

Монгол Улсын Засгийн Газрын боловсруулсан 100 мянган  айлын  орон сууцны хөтөлбөр, Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулж утаагүй Улаанбаатар болгох "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Нийслэлийн ИТХТ-ийн 2008 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан.  Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэгт орон сууцны VII хороолол барих хэсэгчилсэн мастер төлөвлөгөөний хүрээнд тус дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт орших хуучнаар Дэнжийн 1000-ын цагаан байр буюу 1946 онд баригдсан долоон ширхэг  нийтийн байрнуудыг шинэчлэн барилгажуулж, тэнд амьдарч буй 300 гаруй айл өрхийг 28м2-30м2 талбай бүхий орон сууцаар үнэ төлбөргүй хангах, үйлчилгээ бүхийн орчин үеийн тохилог цогцолбор хороолол байгуулан босгохоор төлөвлөгөөнд багтсан аж.   "100 айл" орон сууцны бичил хороолол төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд СБД-ийн Засаг дарга, НБХБТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээнд  тэнд амьдарч буй 300 гаруй айл өрхүүдтэй байгуулсан хуучин байраа шинэ байраар солих "Орон сууц арилжаа"-ны гэрээний биелэлтэнд баталгаа болж байгаа. "100 айл" орон сууцны бичил хороолол төсөл нь VII хорооллын барилгажилтын эхний хэсэг болохын зэрэгцээгээр хотын төв дэх хоцрогдсон орчин болох гаднаа нийтийн бие засах газар бүхий хуучин байруудыг буулгах аж.   Тэр газрыг нь орчин үеийн орон сууцны хороолол болгон өөрчилснөөр хотын өнгө үзэмжийг сайжруулах, хүн амын ба барилгажилтын нягтралыг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Эхний ээлжийн барилгын ажил өнгөрсөн жилд эхлэх  байсан ч тухайн үед 24 дүгээр цэцэрлэгийн арын талбайд зөвшөөрөлгүй тавьсан "Баясах Трейд" ХХК-ийн дулааны шугамыг зөөн шилжүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцлийг УБДШС ХК-аас олгоогүй  учир хуучин ЦТП болон НБЗГ-6, НБЗГ-7-р байруудыг буулгах зөвшөөрлийг НӨХГ-аас одоог хүртэл олгоогүйгээс шалтгаалан тус төслийн барилгажилтийн ажил удааширсан байна. Мөн төслийн төлөвлөсөн талбайд байгаа контейнер, автограж, амбааруудыг  нь одоог болтол бүрэн чөлөөлж  амжаагүй байгаа аж.   Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

СОНГУУЛЬ ӨНГӨРМӨГЦ НАМ ЖИМ БОЛНОО
2012-05-08
ux ugvul uglluu bocood zargaldana gej ene dee neg uruu bair ugvul boloo biz dee davraad baigaa ch gadaa garch xamaagui sheedeg baij yun cyrtei nnnnnnnnnnnnnnnnnnn
2012-05-08
saka:
hoshgiruulsan yum aa. 30m2 hun amidrahgui shuu dee. Anus chinii zow kkkkkk. 80 m2 l hunii standart heregleeg hangaj chadna. urdaa MAH AH-iin zurag tawij bgaad gar hangalaga hiij dee ard tumen mini kkkkkkk
2012-05-07
Амар:
НИТХ-ын Тэргүүлэгчид балгас болсон 2 өмхий нийтийн жорлонг 2000м.кв талбайгаар үнэлж буулгах зөвшөөрөл өгнө гэнэ.Амьдрал мэдэхгүй ийм дарга нартай байхад юун бүтээн байгуулалт, юун орон сууцны үнэ буулгах.Засгийн шийдвэрийг гацаасан хүнд сурталтан хоосон толгойтнууд
2012-05-07
Gazartai tegshleed l barilgaa barildaa.
2012-05-07
30m2 bairand amidarna gej baihuu? Bolildoo denduu baga yum bishuu?
2012-05-07