
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал өндөрлөлөө. Бүлгийн хуралдааны эхэнд Газрын тосны үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолыг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл нар Засгийн газарт өргөн барьсан. Энэ санал дэмжиж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн Монгол Улсын цагдаагийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцжээ.
Эдгээр хуулийн төсөлд нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлын үед Засгийн газарт буюу ХЗДХ-ийн сайдад нэмэлт эрх өгөх асуудал тусгагдсан байна. Энэ хуулийн төслийг АН-ын бүлэгт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон ажлын хэсгийн бусад гишүүд танилцуулсан ажээ. Дээрх хуулийн төслийг Засгийн газарт буцаан дахин боловсруулах хэрэгтэй хэмээн бүлгийн гишүүд үзсэн байна. Эцэст тус намын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн ажээ. Бүлгийн хурлаар МАН-ын бүлгээс тавьсан 48/28 гэсэн саналыг бусад зарчмын гол гол асуудлуудаа тохиролцсоны дараа хэлэлцэнэ гэв.
Мөн АН-ын бүлгийн гишүүд 2008 оноос өмнө бүх сонгуулийг жижиг 76 тойргоор явуулдаг байсан. 2008 онд томсогсон 26 тойрог болгон дэвшилт гаргасан. Энэ дэвшилтэд алхамаасаа ухрахгүй. Харин улсын хэмжээнд 26 тойрог олон мандаттай байж болно гэдэг санал дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Эдгээр саналыг маргааш өглөө хоёр намын Зөвшилцөх ажлын хэсэгт танилцуулна гэв.
Харин МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр Тавантолгойд ордод холбогдох асуудлыг хэлэлцсэн боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй тул мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ