Хакүхо М.Даваажаргал “Хакүхо” будаагаа хураажээ
Хакүхо М.Даваажаргал “Хакүхо” нэртэй брэнд будааны шинэ сорт гарган, тариалж байгаа юм. Тэрбээр энэ сарын найманд Такэгава хотод очиж, будаагаа хураасан байна. Их аваргын будаа хурааж байгааг сонирхохоор цугласан хэвлэл мэдээллийнхэнд Хакүхо “Амьдралдаа анх удаа будаа хурааж үзлээ” хэмээн ярьжээ. Хакүхо 2012 оны зургадугаар сараас Хархоринд брэнд будаагаа тариалахаар бэлтгэлээ хангаад байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ