Азербайжаны Гаалийн байгууллагын дэд дарга Аскер Абдуллаевтай уулзалт хийв

img

Азербайжаны гаалийн байгууллагын дэд  дарга Аскер Абдуллаев, Статистик, Мэдээллийн технологийн ерөнхий газрын дарга  Игбал Бабаев нар Монголын улсад айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Гаалийн байгууллагын удирдлага, мэдээлэл технологийн болон гаалийн хяналт хариуцсан нэгжийн удирдлагуудтай уулзалт хийж, туршлага солилцлоо.

Тус уулзалтад ГЕГ-ын дэд дарга Д.Оюунчимэг,  Б.Цэрэнбалтав, ГГХАХ-йин дарга Н.Өнөрцэцэг, ШХОТ-ийн дарга Ц.Гэндэнцэвээн,  МТТ-ийн ГУАБ  Б.Ганзориг, СДШХ-ийн  ГУБ  Ц.Оюунцэцэг, ГГХАХ-ийн ГУБ  Ц.Мэндбэлэг нар оролцлоо. Азербайжаны төлөөлөгчид ГЕГ-ын  Шуурхай хяналт онилгооны төв, Мэдээлэл технологийн төвийн ажилтнуудтай ажил хэргийн ярилцлага хийж, Мэдээллийн автоматжуулсан систем, GPS, Теле-хяналтын системийн талаар харилцан ярилцаж, санал  бодлоо солилцон, Гаалийн ерөнхий газарт байрлуулсан  Теле-хяналтын нэгдсэн систем, МТТ-ийн data center серверийн өрөөтэй танилцлаа.

 Мөн Цахим нэг цонхны асуудлаар ГЕГ-ын Цахим нэг цонхны ажлын албатай уулзаж санал бодлоо солилцон, зөвлөгөө өгөв. Шуурхай хяналт онилгооны төв, Мэдээлэл технологийн төв, Цахим нэг цонхны ажлын алба-ын хамтарсан дүгнэх уулзалт зохион байгуулсан. УБГГ-т очиж тус газрын үйл  ажиллагаатай танилцлаа.

Уг уулзалтын үр дүнд Азербайжан улсын гаалийн байгууллагын “Цахим нэг цонх” нэвтрүүлсэн арга туршлага, Мэдээллийн технологийн асуудал болон тус улсын гаалийн байгууллагын Хөдөлгөөнт хяналтыг нэвтрүүлсэн арга технологийн асуудлаар хамтран  ажиллахаар тохиролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naad AZERBAIDJANAASAA har tamhi ilruuleech. naadahad chin baigaa. AZER boh manai NARANBAATART yalagdachihaad yaaj bulhaitsaj baina aaaaaaaa
2012-05-08
zzzzzzzzz:
sonin yum ene ulsuud chin tusgaar togtnol geech yumyg edeleed 20 jil bolj bna tegehed manai uls 49 jil bolj baidag tegeed teneg yum shig buhel yumyg asuugaad l asuugaad j teneg zasag bna
2012-05-08