Хайртай бол эргэж хараарай
УДЭТ-аас өрх тусгаарлан гарсан отгон театр болох Мөрөөдлийн театрын залуу уран бүтээлчид анх “Миний нууц хүү” жүжгээрээ олонд танигдаж чадсан. Тэгвэл Мөрөөдлийн театрын хамт олон анхны жүжгээсээ хойш зүгээр суусангүй. Тэдний дэлгэцийн уран бүтээл болох “Ээжийн дайсан”, “Хайртай бол эргэж хараарай” нэртэй шоу драм хоёрын нээлтээ зэрэг хийснээр чадварлаг уран бүтээлчид болохоо давхар баталлаа. “Хайртай бол эргэж хараарай” жүжиг Ш.Гүрбазарын зохиол бөгөөд ийнхүү хамгийн отгон театр болох Мөрөөдлийн театрын хамт олон ийнхүү түүний зохиолыг тайзны бүтээл болгосон байна. Шоу драм хэлбэрийн энэхүү төрөл манайд урьд өмнө байгаагүй төрөл жанр хэмээн театрын уран бүтээлчид хэлж байсан юм. Одоо дэлхий нийтээрээ шоугаар амьсгалж байнаа энэ үед бид ч мөн адил хөл нийлүүлж алхах ёстой. Бид энэ жанрыг цаашид энэ чиглэлийн уран бүтээл ээ хийнэ гэсэн. Эхнэртэй, нөхөртэй найз бүсгүйтэй, найз залуудаа хайртай л бол түүнийг уучлах орон зайг та сэтгэл зүрхэндээ үлдээгээрэй. “Хайртай л бол эргэж хараарай” –г та үзснээр нэгийг бодох буй за.
Сурвалжлагч Э.Сувд гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ