Олимпийн боксчид Орост тулалдана

img

Эрэгтэйчүүдийн боксын үндэсний шигшээ багийнхан Эрдэнэт хотод бэлтгэл хийж байгаад ням гаригт нийслэлд иржээ. Тэднээс Лондоны олимпийн эрх авсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, ОУХМ Б.Түвшинбат нарын дөрвөн тамирчин ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Э.Сайнбилэг, Ц.Амаржаргал нарын удирдлага дор ОХУ-ын Хабаровскийн олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр өчигдөр өглөө эх орноосоо морджээ. Тэд долоо хоног хамтарсан бэлтгэл хийгээд тавдугаар сарын 15-20-ны өдрүүдэд болох Хабаровскийн тэмцээнд өрсөлдөнө. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bb:
Munherdene gej alia sda har niger shig mongol hun lav bishee
2012-05-09