
Эрүүл мэндийн яам, Японы Сисмекс корпорацитай Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудын шинжилгээний чанарыг сайжруулах, чанарын гадаад үнэлгээний тогтолцоог бий болгох чиглэлээр гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа юм.
Үүний хүрээнд ЭМЯ, Японы Сисмекс корпорацитай хамтран нийт лабораторийн эмч, мэргэжилтний дунд олон улсын сургалт семинар зохион байгуулсан байна. Энэ үеэр чанарын гадаад үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж, хяналтад амжилттай оролцсон лабораториудад гэрчилгээ, үнэлгээний хуудсыг хүргэжээ.
Үүний зэрэгцээ Сисмекс корпораци нь Шастины төв эмнэлгийн лавлагаа лабораторийн урилгаар Японы профессор Хосогая хүрэлцэн ирж Японд чанарын үнэлгээг хэрхэн явуулж байгаа стандартчилалын талаар лекц уншсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ