
Уулын спортын ОУХМ С.Бат-Эрдэнэ Дэлхийн дээвэр Эверест ууланд авирахаар эх орноосоо мордоод удаагүй байгаа билээ. Тэрээр Эверест ууланд Түвдийн талаас авирч байгаа бөгөөд Everest North Cole International Expedition 2012 экспедицийн бүрэлдэхүүнд орж авирч байна. Энэ багийн бүрэлдэхүүнд Монгол, Канад, Испани, Балба улсын нийт найман уулчин оржээ. Тэд тавдугаар сарын эхээр Эверест уулын North Cole буюу 7000 метрт өндөр авалт хийгээд цаг агаарын байдлаас шалтгаалж буцаж бааз кэмпэд бууж ирсэн гэнэ. С.Бат-Эрдэнийн хэлснээр хэд хоног амраад 8000 метр хүртэл өндөр авалт хийнэ, үндсэн дайралтаа тавдугаар сарын 20-доор хийх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ