
Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал яригдсан.
Уг хуулийн төсөл нь олон нийтийн жагсаал цуглааныг дотоодын цэрэг, тагнуулын байгууллагыг оролцуулан дарах санааг өөртөө агуулж байгааг Г.Баярсайхан, Н.Батбаяр нар онцлон хэлж эсэргүүцэж байв. Г.Баярсайхан Энэ хуулийн төсөл бол ардын хүүхдүүдийг ардын хүүхдийн эсрэг босгож байна.
Мөнхийн хамтарсан засаг гэж байхгүй шүү. Гол нь ямар жагсаал, цуглааныг хууль ёсны, ямарыг хууль бус гээд байгааг тайлбарлаадах гэхэд Ц.Нямдорж гишүүн хариулсангүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ