Найман нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээд байна

img

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвслүүд энэ сарын 9-ний дотор 2012 оны сонгуульд оролцох тухай албан хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх учиртай. Өнөөдрийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд МАХН, МҮАН-ын эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөр нам өчигдөр сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлжээ. Харин өнөөдөр МАН, АН, ИЗНН, Монголын ногоон нам, Монголын социал демократ нам Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзахаар цаг авсан байна. Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авснаас тав хоногийн дотор бүртгэх эсэх шийдвэрээ гаргах ажээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХАШИРСАН СОНГОГЧ:
--Сонгууль будилаантуулж төрийн эрхийг “ХУУЛЬ БУСААР” авч хамтарсан засгийн газар байгуулж ,ҮНДСЭН ХУУЛЬ зөрчсөн --Нийгмийн харилцаа, хүний амьдралд ус агаар шиг хэрэгтэй байдаг “ШУДРАГА ЁС,ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО ХУУЛЬ ЗҮЙ”-г бүрэн утагаж янз бүрийн аргаар “ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” явуулж эхэлсэн --Эх орон газар нутгаа эдийн засгийн алуурчидын барьцаанд тавьж авсан зээлээрээ ашиг олон баяжицгаахдаа “АМЛАЛТ-ХИШИГ”нэрээр ард түмнээ хуурч горьдоосон өчүүхэн бага мөнгийгч өгчих сэтгэлгүй МАН,АН –уудыг ахиад сонгочих усан тэнэг хүн олдох юм болуудаа?
2012-05-10
Songuuliin huuli bolon muriin hutulburuud mun sanal uguh talaarh medeelliig gargaachee SEH
2012-05-08
gooeo:
ЭБЭХ-НИЙ ДЭД САЙД Ц.ГАРАМЖАВ ХАТАГТАЙ БУЛГАНЫХНЫГ “БУДЛИУЛЖ” БАЙНА 2012 оны 05 сарын 04 нд “Монполимет”-ын захирал, ЭБЭХ-ний дэд сайд хатагтай Ц.Гарамжав төрөлх Булган нутагаа үе үе эргэх болсон. Ээлжит эргэлтийн үеэрээ Булган аймгийн “Бизнес” эрхлэгч эмэгтэйчүүд”-ийг аймгийнхаа төвд цуглуулдаг ажээ. Цуглуулсан эмэгтэйчүүд бүрийнхээ халаасанд 300 мянган төгрөг цутгасан гэнэ. Бас болоогүй аймгийнхаа ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ тургүүтэй 10 гаруй нөхдийг гадаадаар аялуулж гахай, тахианы махаар бөмбөгдөн юм үзүүлж нүд тайлуулан аргандаа оруулсан гэж байгаа. Энэ мэтчилэнгээр Булганыхныг будлиантуулж байгаад УИХ-ын сонгуульд ялах бодолтой яваа даг. УИХ-ын дарга Л.Энэбиш агсантай хормой хот холбогдож явсан түүх нь түүний хүү Э.Мөнх-Очиртой нэг “рингэнд” таарснаар байнга сөхөгдөөд байхгүй бол эмэгтэй улс төрчдийг уг нь дэмжэе л гээд байгаа юм сан. Түүнийг “Чадалтай боловсролтойдоо биш зальтай, завхайдаа өнөөдрийн өндөрлөгт хүрсэн” гэж зарим сонгогчид нь дургүйцэж байгаа гэнэ. Алт ухахгчийн ажлаас алт ухагчдийг “захирах” албанд томилогдсон тэрбээр одоо алт ухагчдийг “захирах” албыг захирахаар зүтгэж байна. Дээшээ... бүр дээшээ... зүтгэх Ц.Гарамжав хатагтай доошоо... бүр доошоо буух эсэх нь Булган нутгийнхнаас хамаарах болж дээ.
2012-05-08