Шинэ байранд орох сонирхол байна, гэвч...

img

Засгийн газраас хэрэгжүүлж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн талаар иргэдийн байр суурийг сонслоо.

Б.Батбаяр /Чингэлтэй дүүргийн иргэн/

Уг нь бага дунд орлоготой айл өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Харамсалтай нь 50 сая төгрөгийн  зээл хүссэн иргэд банкнаас тавьж буй шаардлага өндөр байна гэсэн шүүмжлэл их байна. Нөгөөтэйгүүр барилгын компаниуд хөнгөлөлттэй зээлийн сургаар  метр квадратын  үнээ үндэслэлгүй нэмж байгаа юм шиг харагдлаа. Сонин телевизээр гарч буй мэдээллээс харахад иргэдэд их л хүндрэлтэй байна уу гэж харагдаж байна лээ.

Ж.Батмөнх / Чингэлтэй дүүргийн иргэн/

Хоёр өрөө байрны зориулалтай  байрыг тусгаарлаж стандарт, чанарын шаардлага хангахгүй барилга барьж байгаа гэсэн.  Орон сууцны зээлийг сонирхож байна. Хэрэгжих боломжтой гэж найдаж байна. Бага дунд орлоготой айл өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь зөв. Дэмжиж байна.

Б.Мөнх-Эрдэнэ /Баянгол дүүргийн иргэн/

Боломжгүй юм биш үү. Өндөр шаардлага тавьж байна. Гэр бүлээрээ 700 мянган төгрөгийн өрхийн орлоготой байх шаардлага тавьж байна. Гэтэл шинээр гэрлэсэн гэр бүлийн хувьд  өрхийн сарын орлого нь 700 мянгад хүрэхгүй тохиолдол олон. Нэг гэр бүлийн хоёр  ажилтай байна гэдэг худлаа. Нэг нь оюутан, эсвэл хүүхдээ асардаг байж болно шүү дээ.

Ж.Баянхүү / Сүхбаатар аймгийн харьяат/

Засгийн газраас  79 мянган орон сууцны барилга байсныг 44700-гаар нэмж 124 мянга орчим  болгосноор иргэд байраа сонгох боломж гарч байгаа гэсэн. Бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу бол 55 метр.квадрат хүртэл талбайтай орон сууц  сонгох боломжтой  юм билээ. Жилийн 6 хувийн хүүтэй зээлээр иргэдийг орон сууцтай болгох энэ хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ гэж сонссон.  Уг нь их боломжийн хөтөлбөр юм уу гэж харсан л даа. Гэхдээ өрхийн орлого 700 мянга гэж босго тогтоож өгсөн нь шаардлага өндөр санагдсан.  Сарын орлогоосоо байрныхаа зээлд  350 орчим төллөө гэж бодоход цаашаа идэж уух өмсөх зүүхээ яах вэ гэдэг асуудал яригдана.

Х. Нарангарав / Баянзүрх дүүрэг/

Барилгын компани эрх баригчдын дундах хуйвалдаан шүү дээ. Олон жилээр ард түмнийг өрөнд оруулах гэсэн бодлого. Барилгын компаниуд метр квдратынхаа үнийг нэмж байгаа хэрэг. Энийг би хэлсэн хэлээгүй та нар мэдэж байгаа биздээ. Ойлгомжтой асуудал. Хэдэн олигархиудын хийж байгаа ажил. Хуульзүй, дотоод хэргийн сайдын өгсөн мэдээллээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын барилгыг барихад метр квдратыг нь 250 мянган төгрөгөөр барьсан гэж байна лээ. Тийм боломжтой байхад хувийн компаниуд зориудаар барилгын үнэ хөөрөгдөж байгаа нь ард түмний нүдэн дээр илт. Орон сууцны зээл олгох нэрээр метр квдратыг нь  1.5-1.8 сая төгрөгөөр  иргэддээ шахаж  байгаа нь насан  туршид нь боолчлох гэсэн оролдлого. Өмнө нь бол барилгын стандарт шаардлага хангасан байх гэдэг маш чухал асуудал байсан шүү дээ. Манайд  шаардлага хангасан барилга баригдаж байна уу. Үгүй шүү дээ. Хятадууд нүд хуурсан барилга барьж байгаа. Хүн бүр мэдэх байх.

Х.Долгор / Баянзүрх/

Зургаан хувийн хүүтэй  орон сууц авч буй хүмүүсийн хувьд  нэг хүндрэл байна. Урьдчилгаа мөнгө төлөх төрийн албан хаагч байхгүй. Зээлд хамрагдаж буй орон сууц 1.2-1.3 мянга байлаа гэж бодьё. Бодит байдал дээр 750-800 мянган төгрөгөөр  үнэлж байгаа аж ахуйн нэгж барилгын компани алга. Манай гэр бүл найман хувийн хүүтэй төрийн албаны зээлд хамрагдсан хүн л дээ. Зургаан хувийн хүүтэй зээлийг 10 сая төгрөг төлж байж авна.  Тэгэхээр бүтэл муутай зээл. Боломж багатай гэж бодож байна

Д.Дулмаа /Сонгинохайрхан дүүргийн иргэн/

Судалж үзсэн. Шинэ байранд орох сонирхол байна. Гэвч зээл авч сураагүй болохоор их хэмжээний зээл авахаас айдастай байна л даа. Урьдчилгаа төлбөр хүндрэлтэй байна. Өрхийн орлого 800 мянга байвал хүндрэлтэй.  400-500 мянган төгрөг байвал боломжтой юм шиг санагдсан. Уг нь байртай болох сонирхол байна. Ам бүл 6. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Хүүхдүүд дөнгөж сургуулиа төгсөөд ажил хийж эхэлж байна.

Н.Бүжин, Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
humuus.essay.time.mn ОССК-ийн зээлийн газрын захирал М.Уламбаярын ярилцлага Тэгвэл хуучин нэг өрөө байр аваад зээлд хамрагдаж болох болов уу гэх иргэд байна. Мөн 55 мкв-аас том хэмжээтэй байр авчихаад зээлд хамрагдан зөрүүг төлөх боломжтой юу? -Энэ хөтөлбөрт хамрагдаж буй шинэ байрнаас сонгоно. 55 мкв-аас дээш хэмжээтэй байр авсан тохиолдолд иргэн өөрөө зөрүүг төлж болно. Жишээ нь 70 сая төгрөгөөр зээл авч байгаа хүн 50 сая төгрөгийн зээл аваад үлдсэн 20 саяыг өөрөө төлөх ёстой. Хэрвээ төлөх чадваргүй бол зээлийн дагуу 55 мкв-аас дээшгүй байраа сонгох ёстой. Иймэрхүү зааг ялгааг иргэд сайн ойлгох хэрэгтэй.
2012-05-09
зочин:
анх удаа орон сууц авч байгаа гэдэг шалгуур хүнд байна. учир нь аав ээж 2 анх өмч хувьчлалаар орон сууцаа авахдаа гэрчилгээн дээр хүүхдүүдийнхээ нэрийг оруулчихсан учир би энэ анх удаа орон сууц авч байгаа гэдэг шалгуурыг хангахгүй болж байна. тэхээр энэ анх удаа гэдэг дээр ялгамжтай хандах хэрэгтэй байна
2012-05-09
bi toriin bankind materialaa ogson, manai zeeliig sudalj bgaa hun bairiig ochij uzeed zurag avsan, udahgui zeelee avah bhaa
2012-05-08
Зочин:
Харин тиймээ Эко нямдаваа жагсаалтанд ороогүй байраа гэрээ хийж мөнгө аваа буцааж мөнгө авах гэхээр 10% суутган гээд байна Харин ч хүн бодвоос эко Нямдаваагаас 2 сарын хүүгээ нөхөж авах ёстой байтал
2012-05-08
өлзий:
би гэхэд л урьдчилгаа мөнгөө төлөөд. барьцаалах байр бусад бүх материалаа бүрдүүлээд өгсөн. Судалж байгаа гээд байсан. өгөөөд 24 хонож байна. одоо болохоор сангийн яам гарын үсэг зураагүй гээд хачин юм яриад байх юм. Капитал банк 6% н зээлээ нэгийг ч гаргаагүй байгаа. Миний сонгосон байр 100% ашиглалтанд орсон байр. Гэтэл барилгын комдани маань та авахгүй бол дараагийн иргэнд шилжүүлэн зарлаа, та мөнгөө 10% шимтгэлээ суутгуулаад мөнгөө буцаагаад ав гэнэ яах вэ? Сангийн яам, капитал банк 2 оос тодруулаад өгөөч.
2012-05-08
Зочин:
Харин тиймээ Эко нямдаваа жагсаалтанд ороогүй байраа гэрээ хийж мөнгө аваа буцааж мөнгө авах гэхээр 10% суутган гээд байна Харин ч хүн бодвоос эко Нямдаваагаас 2 сарын хүүгээ нөхөж авах ёстой байтал
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn ...
2012-05-08